"Еurovision-2015" уралдааны шилдэг агшинаас

2015 оны 5 сарын 24

“Eurovision” дуу, хөгжмийн тэгш ойн 60 дахь уралдаан Вена хотноо явагдлаа. Шведын дуучин залуу Монс Селмерлев Heroes («Баатар») гэсэн дуугаараа уг уралдаанд тэргүүлэв. Оросын дуучин эмэгтэй Полина Гагарина “A million voices” («Сая дуу хоолой») зохиомжоор хоёрдугаарт оржээ. Гуравдугаарт, Il Volo гэдэг итали гурвал шалгарав. Шалгаруулалтад мэргэжлийн шүүгчдээс гадна телевизин үзэгчид санал өгсөн юм. Уралдааны шигшээд 27 дуучин оролцлоо. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Кончита Вурст Фото: Leonhard Foeger / Reuters “Eurovision” уралдааныг өнгөрсөн оны ялагч, Кончита Вурст гэдэг сахалтай эмэгтэйн дүрээр дуулдаг австри дуучин Том Нойвирт нээлээ.
Полина Гагарина (Орос) Фото: Leonhard Foeger / Reuters Полина Гагарина швед хөгжимчдийн зохиосон “A million voices” дууг дууллаа.
Полина Гагарина (Орос) Фото: Leonhard Foeger / Reuters Оросын телевизийн үзэгчид дуучнаа идэвхтэй дэмжив. Сансрын анхны нисгэгчийн хэлсэн үгийн дагуу #гагаринапоехали гэх тегээр Полинаг дэмжжээ.
Монс Зелмерлев (Швед) Фото: Kerstin Joensson / AP “Eurovision-2015” уралдаанд швед Монс Зелмерлев англи хэлтэй Heroes дуугаар оролцон ялсан юм. Шведэд түүний зургаан цомог, синглууд гарсан байв.
Il Volo гурвал (Итали) Фото: Kerstin Joensson / AP Италийн Il Volo гэх залуу хамтлаг төрлөх хэлээрээ “Grande amore” («Агуу дурлал») дууг дууллаа. Тенорууд Пьеро Бароне, Иньяцио Боскетто, баритон Жанлуки Жинобле гурав 2009 оноос хойш цуг дуулж байна. Тэд хорьтой. Гуравдугаар байр эзэлсэн тэднийг дэлхийн үзэгчид анхааралдаа авлаа.
Бояна Стаменов (Серби) Фото: Leonhard Foeger / Reuters Хагас шигшээд үзэгчдийг алмайруулсан Бояна Стаменов найм дугаарт гаран серби хэл дээр “Ceo svet je moj” («Бүх дэлхий минийх»)гэсэн өөрт зориулан зохиогдсон дууг дуулав” Эхний шалгаруулалт дээр хөтлөгч нь түүний ““Eurovision”-ний бөмбөг” гэж нэрлэсэн нь нийтийн сүлжээгээр өргөн тархжээ. Энэ серби бүсгүй олон шүтэн бишрэгчидтэй боллоо.
Рок-хамтлаг The Makemakes (Австри) Фото: Kerstin Joensson / AP Уралдааны эзэн орныг 2012 онд үүссэн рок-гурвал The Makemakes төлөөлөн “I am yours” («Би чинийх») гэсэн Америкийн зохиогч Жимми Харрийн дууг дуулав. Тэр дуу нь үндэсний шалгаруултад тэргүүлэх боломжийг тэдэнд өгсөн байлаа. Хөгжимчид одоогоор хоёрхон сингл гаргаж амжаад байгаа юм.
Моника Кушиньска (Польш) Фото: Leonhard Foeger / Reuters Моника 2000 онд Varius Manx хамтлагт дуулж эхлэн арван жилийн турш түүний гоцлогч нь байсан юм. 2006 онд хамтлаг автын осолд орон хохирогчид нь хөнгөн гэмтэл авсан байв. Харин Моникагийн нуруу нугас гэмтэн тэрээр биеийн доод хэсгийн мэдрэлээ алдсан ч дуучны карьераа үргэлжлүүлсээр явна. Моника “Eurovision-2015” уралдаанд “In The Name Of Love” («Дурлалын нэрийн өмнөөс») дуутай иржээ.
Фото: Kerstin Joensson / AP Edurne энд ирэхээсээ өмнө урлангийн таван цомог гаргасан байв. Түүний дуулсан Amanecer гэдэг испани хэлээр дуулсан дууг Томас Жейсон зохиожээ. Edurne үндэсний уралдаан тэмцээнд олон удаа тэргүүлж байснаас гадна 2012 онд Испанийн хамгийн секси эмэгтэйгээр нэрлэгдэж байлаа.
Эльнур Гусейнов (Азербайжан) Фото: Kerstin Joensson / AP Энд Эльнур Гусейнов швед зохиогчдын “Hour Of The Wolf” («Чонын цаг») гэсэн дууг дууллаа.
Үзэгчид. Фото: Leonhard Foeger / Reuters
Полина Гагарина (Орос) Фото: Leonhard Foeger / Reuters
Монс Зелмерлев (Швед) Фото: Leonhard Foeger / Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна