"Ролан Гаррос"-ын хагас шигшээ тоглолтын агшин

2015 оны 6 сарын 5

Тавдугаар сарын 24-д Парист эхэлсэн Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын финалд АНУ-ын Серена Уильямс, Чехийн Л.Сафарова нар шалгарлаа.
Тавдугаар сарын 24-д Парист эхэлсэн Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын финалд АНУ-ын Серена Уильямс, Чехийн Л.Сафарова нар шалгарлаа.
Үнэлэх: Одоогийн үнэлгээ: Сэтгэгдэл Илгээх Хэвлэх More Sharing ServicesShare | Share on facebook Share on myspace Share on google Share on twitter Серена, Сафарова нар финалд шалгарлаа 11 минутын өмнө Тавдугаар сарын 24-д Парист эхэлсэн Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын финалд АНУ-ын Серена Уильямс, Чехийн Л.Сафарова нар шалгарлаа. Парист болж буй “Ролан Гаррос”-ын хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тоглолтод дэлхийн манлай теннисчин Серена Уильямс Швейцарийн Тимея Бачинскиг 4:6, 6:3, 6:0-оор буулган авсан юм. Серена эхний сэтийг Т.Бачинскид алдсан ч удаах сэтүүдийг өөрийн болгожээ. Энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Их дуулга”-ын 19 дэх түрүүгээ хүртсэн алдарт АНУ-ын Серена Уильямс аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Түүний хувьд 2012, 2013 онуудад “Ролан Гаррос”-т түрүүлж байжээ.
Харин дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Мария Шараповаг хожсон Л.Сафарова Ана Ивановичийг 7:5, 7:5-аар хоёр үеийн турш хожиж, финалд шалгарлаа. Тус тэмцээнд 13-т эрэмбэлэгдэн тоглосон Чехийн Сафаровагийн хувьд “Их дуулга” тэмцээний оргил амжилтаа үзүүлж байна. Түүний хувьд энэ жил 28 настай.
2008 онд "Ролан Гаррос"-т түрүүлж байсан Сербийн Ана Иванович энэ жил аваргын төлөө өрсөлдөж чадсангүй. Түүнийг ОХУ-ын Мария Шараповаг хожсон Чехийн Л.Сафарова зогсоолоо.
Өнөө шөнө эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм. Энэ жилийн хувьд хагас шигшээд шалгарсан теннисчид бүгд “Ролан Гаррос”-т түрүүлж үзээгүй теннисчид учир шинэ аварга төрнө. Хагас шигшээд Сербийн Новак Жокович-Их Британы Энди Маррей, Францын Жо-Вилфред Цонга-Швейцарийн Стан Вавринка нар тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна