Буудлагын УАШТ Дарханд

2015 оны 6 сарын 22

Буудлага спортын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн Дархан хотод өнгөрөгч бямба гаригт(VI.20) эхэлсэн билээ. Тус тэмцээнд “Алдар”, “Хүч”, Хангарьд” клуб болон Орхон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг зэрэг 15 байгууллагын 150 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьсоор байна. Тэмцээний эхний өдрүүдэд хийн урт бууны эрэгтэй, эмэгтэй, 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар буу болон 50 м гурван байдалаас буудах дасгалууд болж, аваргууд тодорлоо.

25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг түрүүлж, ОУХМ Ц.Мөнхзул, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар удаалав. Хийн урт бууны эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Н.Баяраа түрүүлж, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бишрэл нар удаах байруудад шалгарав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрхээ өвөртлөөд байгаа ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, ОУХМ Ч.Нарантуяа, Г.Хоролсүрэн мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Тэмцээний дүнг танилцуулья: Хийн гар буу (эмэгтэй) 1.Т.Баярцэцэг (“Аврагч”) 2. Н.Гантуул (“Хангарьд”) 3. О,Гүндэгмаа (“Алдар”) Хийн гар буу (эрэгтэй) 1.Э.Даваахүү (“Алдар”) 2.Э.Бадамгарав (“Хүч”) 3.В.Ганцоож (“Алдар”) З-н байдлаас 120 сум буудах дасгал (эрэгтэй) 1.Н.Баяраа. (“Алдар”) 2.Ц.Мөнх-Эрдэнэ (Орхон аймаг) 3.Д.Ганзориг. (ТСТ) Хэвтээ байдлаас 60 сум буудах дасгал (эмэгтэй) 1.Ч.Нарантуяа. ("Алдар") 2.Г.Хоролсүрэн. ("ТСТ") 3.Я.Заяа. ("Снайпер")
Өнөөдөр, маргааш 50 метрийн гурван байдал, 50 метрийн сонгомол гар буу болон 50 метрийн дасгалууд болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө. Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш буюу зургадугаар сарын 23-ны өдрийн 16.30 цагт болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна