Mини волейболын улсын аваргууд тодорлоо

2015 оны 6 сарын 26

-2015 оны мини волейболын улсын аваргад багийн нийлбэр дүнгээр Дундговь аймгийн баг шалгарч цомын эзэн боллоо-
ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 20-25-нд Янзага зусланд боллоо. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд нийт 38 байгууллагын 131 баг оролцсоноос хөвгүүдийн 47, охидын 84 баг хоёр насны ангилалаар өрсөлдөв. Тодруулбал тус тэмцээнд 670 хүүхэд, 63 багш хамрагдсан юм. “Янзага” зусланд таван хоногийн турш болсон тэмцээнийг багийн нийлбэр дүнгээр Дундговь аймаг шалгарч цомын эзэн болсон юм. Мөн тэмцээний өсөх ирээдүй тамирчдын шагналыг бага насанд М.Уранбаяр (Зүүнхараа), Э.Пүрэвсүрэн (Баянхонгор, Номгон), Ц.Энхжин (Дархан III), Э.Анударь (Дундговь-1), Н.Отгонжаргал (Дундговь БТСГ) нар хүртлээ. Мөн ахлах насанд М.Баяр-Эрдэнэ (Хэнтий), Б.Содном (Дундговь), Б.Номин-Эрдэнэ (Дархан), Г.Ариунжаргал (Орхон), Э.Номин-Эрдэнэ (Говьсүмбэр) нар бусдыгаа манлайлж хүртсэн юм.
Тэмцээний дүн: Ахлах нас: Хөвгүүд: 1-р байр М.Гаамаа дасгалжуулагчтай, Б.Отгонбат ахлагчтай Дундговь аймгийн баг 2-р байр Б.Дамдинсүрэн дасгалжуулагчтай, Б.Дөлгөөндорж ахлагчтай Төв цээл баг/клуб 3-р байр Б.Батжаргал дасгалжуулагчтай А.Ган-Эрдэнэ ахлагчтай Хөвсгөл аймгийн баг Охид: 1-р байр Б.Баярмаа дасгалжуулагчтай Ц.Минжцэцэг ахлагтай Говьсүмбэр аймгийн баг 2-р байр Г.Баасанхүү, С.Алтанхундаг дасгалжуулагчтай Г.Ариунжаргал ахлагчтай Дархан-Орхоны “Найрамдал” баг 3-р байр П.Нэргүй дасгалжуулагчтай, А.Долгорсүрэн ахлагчтай Хэнтий аймгийн баг
Бага нас: Хөвгүүд: 1-р байр М.Гаамаа дасгалжуулагчтай, Э.Анударь ахлагчтай Дундговь аймгийн баг 2-р байр Х.Намжилдорж дасгалжуулагчтай, Ж.Цээлээ ахлагчтай Хэнтий аймгийн III баг 3-р байр Б.Баянцагаан дасгалжуулагчтай П.Элбэгзаяа ахлагчтай Дархан б/х I баг Охид 1-р байр Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай, Б.Төгөлдөр ахлагчтай БЗД-ийн 21-р сургулийн I баг 2-р байр Б.Баттулга дасгалжуулагчтай БГД-ийн 47-р сургуулийн баг 3-р байр Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай М.Уранбаяр ахлагчтай Зүүнхараа хотын III сургуулийн багууд тус тус эзэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна