Х.Бат-Эрдэнийн хээр түрүүллээ

2015 оны 7 сарын 12

Үндэсний их баяр наадмын хурдан морины хамгийн бага нас буюу хурдан дааганы уралдаан барианд орлоо. Газар газрын шандарт 232 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Бадамгарав Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Магсарын Ариунбатын хээр , айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн, айргийн тавд ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор тус тус хурдаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна