Грекийн засгийн газар 4.2 тэрбум еврог эргэн төлнө

2015 оны 7 сарын 20

Грекийн банкууд гурван долоо хоног хаагдсаны эцэст өнөөдөр /VII.20/ дахин ажиллаж эхлэхээр бэлтгэж байна. Гэхдээ банк хаалттай байх хугацаанд тогтоосон капиталын хяналт үргэлжлэх бөгөөд иргэд долоо хоногт нэг удаа 420 еврог авах боломжтой аж. Өмнө нь банк хаалттай үед Грекийн ард иргэд өдрийн 60 еврогоор амь зууж байсан юм.
Грекийн банкууд гурван долоо хоног хаагдсаны эцэст өнөөдөр /VII.20/ дахин ажиллаж эхлэхээр бэлтгэж байна. Гэхдээ банк хаалттай байх хугацаанд тогтоосон капиталын хяналт үргэлжлэх бөгөөд иргэд долоо хоногт нэг удаа 420 еврог авах боломжтой аж. Өмнө нь банк хаалттай үед Грекийн ард иргэд өдрийн 60 еврогоор амь зууж байсан юм. Грекийн банкууд хаагдсан хугацаанд худалдаа багасч, экспорт зогсож, гадаад мөнгөн гуйвуулга болон данс нээхэд хориг тавьснаас үүдсэн эдийн засгийн хохирлын хэмжээ гурван тэрбум еврод хүрчээ. Үүний зэрэгцээ Грекийн засгийн газар өнөөдөр /VII.20/ Европын төв банкинд 4.2 тэрбум еврог эргэн төлөх ёстой юм. Харин Европын холбооноос өнгөрсөн баасан гаригт /VII.17/ Грект 7.16 тэрбум еврогийн богино хугацааны зээл олгосон билээ.
Грекийн засгийн газар евро бүсийн зээлдэгч нараас гурав дахь удаагаа санхүүгийн тусламж авахын тулд тэтгэврийн нас, татварыг нэмэгдүүлэх эдийн засгийн хатуу бодлогыг баталсан юм. Ингэснээр Грек сахар, бэлгэвч, такси унаа, оршуулгын зардалдаа хүртэл 13-23 хувийн татвар төлөх болж байгаа аж. Үүний дараа Германы канцлер Ангела Меркель Грект өрийн өршөөл үзүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ. Мөн Грекийн өрийн 30-40 хувийг цайруулах тухай тэрээр ярьсан байна. Эх сурвалж: Agence France-Presse
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна