Сонгодогууд сонгодог бүтээлийг толилууллаа

2015 оны 7 сарын 24

10 сараас 7 сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь УДБЭТ билээ. Тус театрын 52 дахь улирлын хаалтын тоглолт өндөрлөж байна. Энэ жилээс дотоодын болон гадаадын жуулчдадаа зориулж “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг шинээр толилуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өчигдөр хамгийн сүүлийн Сонгодог пүрэв гаригаар дуурийн театрын гоцлол дуучдын тоглолтоор өндөрлөлөө.
Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театр билээ. Тус театрын 52 дахь улирлын хаалтын тоглолт ирэх ням гаригт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар хөшгөө хаана. Харин энэ жилээс дотоодын болон гадаадын жуулчдадаа зориулж “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг шинээр толилуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өчигдөр хамгийн сүүлийн Сонгодог пүрэв гаригаар дуурийн театрын гоцлол дуучдын тоглолтоор өндөрлөлөө. Энэхүү тоглолтод Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, гоцлол дуучин Э.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Даариймаа нарын уран бүтээлчид болон тус театрын дөрвөн концертмейстр Гавьяат жүжигчин Б.Солонго, төгөлдөр хуурч Б.Алунгоо, Э.Намуун, Б.Ундрам нар оролцсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна