ЦОМОГ: Усан спортын ДАШТ

2015 оны 8 сарын 4

Усан спортын 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо болж байна. 16 дахь удаагийн ДАШТ-ий усанд сэлэлтийн төрөл өнгөрөгч ням гаригаас эхэлсэн билээ. Манай улсаас энэ төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин буюу усан спортын ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер М.Дэлгэрхүү, спортын 1-р зэрэгтэй Б.Есүй (бүгд "Хангарьд" клуб), спортын дэд мастер Б.Энххүслэн (БГД-ийн УССТ-ийн тамирчин) нар оролцож байна. Тамирчдын хувьд өчигдрөөс тэмцээнээ эхлүүлжээ.
Одоогоор М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар эхний уралдаанаа хийгээд байна. Өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн 50 м-н мэлмий сэлэлтээр “Хангарьд” клубын тамирчин, спортын мастер М.Дэлгэрхүү 00:32.07 секундын амжилтаар замаа туулж, өөрийн гараандаа VI байрт орлоо.
Мөн өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 100 м-ийн араар даллах сэлэлтээр спортын дэд мастер Б.Энххүслэн 01.13.52 минутын амжилтыг үзүүлжээ. Тэрээр энэхүү цагийн амжилтаараа 50 м-н усан бассейн Монгол Улсын рекордыг шинэчилсэн байна. Тус зайн рекордыг спортын дэд мастер С.Номун 2014 онд Азийн наадмын үеэр 01.14.90 минутаар тогтоож байжээ. Ийнхүү Монгол Улсын усан спортын амжилтууд Казаньд шинэчлэгдэж эхэллээ. Тамирчдын хувьд бүгд ганцаарчилсан болон багийн дөрвөн зайнд уралдах юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн усанд сэлэлтийн тэмцээн хаалтын өдрийг хүртэл буюу энэ сарын 9-д өндөрлөнө. Одоогоор 190 орон оролцож байгаа 16 дахь удаагийн ДАШТ-ээс 23 орон ямар нэгэн медаль хүртээд байна. БНХАУ 11 алт, 9 мөнгө, 4 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ(8+4+1), АНУ(4+3+2), Франц(3+0+0), Их Британи(2+1+5), Итали(2+0+7) улс II-VI байрт бичигдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна