Тяньжин дэх сүйрэл-гэрэл зурагт

2015 оны 8 сарын 14

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Наймдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Тяньжин хотын боомтын химийн бодисны агуулах дэлбэрлээ. © Yue Yuewei/Xinhua via AP
Дэлбэрэлтийн дараа хүчтэй гал түймэр эхлэв. AP Photo/Ng Han Guan
Гал сөнөөгч нар галтай тэмцэж байх үеэр дахин хэдэн дэлбэрэлт гарсныг Синьхуа мэдээлжээ. AP Photo/Ng Han Guan
Хамгийн хүчтэй дэлбэрэлт нь 2,8 магнитудын буюу 21 тонн тротилын дэлбэрэлттэй тэнцэхээр байжээ. AP Photo/Ng Han Guan
Гал унтарсан ч тэндээс өтгөн хар утаа олгойдсоор л байна AP Photo/Ng Han Guan
Гамшгийн бүсийн районыг хэдэн км-ийн хүрээтэйгээр хаажээ. AP Photo/Ng Han Guan
Замуудыг хаажээ. Хотын метроны хэдэн станциуд ажиллахгүй байна. AP Photo/Ng Han Guan
Эмнэлэгт хандсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Нүүдлийн госпиталиудыг цэргийнхэн босгон ажиллуулж эхэллээ. AP Photo/Ng Han Guan
Цус авах шуурхай цэгүүдийг нээжээ. AP Photo/Ng Han Guan
Тяньжиний агуулахын дэвсгэрт байгаад цохилтын долгионд нурсан нийтийн сууцны нуранги дор хүмүүс байж магадгүй гэж аврагчид хэлж байна . AP Photo/Ng Han Guan
Сүүлийн мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо 50 хүрлээ. AP Photo/Ng Han Guan
Дэлбэрэлтийн районд химийн бодисийн эхүүн үнэр мэдрэгдэж байна. AP Photo/Ng Han Guan
Гэхдээ агаарын шинжилгээ нь хорт бодис байхгүйг харуулжээ. AP Photo/Ng Han Guan
Ослын шалтгаан тодорхойгүй байна. AP Photo/Ng Han Guan
Орон нутгийн хэвлэлийн мэдээний дагуу дэлбэрэлт гарахаас нэг долоо хоногийн өмнө орон нутгийн захиргаанаас агуулахын оператор компани, боомтын захиргаанд хорт бодистой ажиллах стандартыг чангатгаж, галын аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулах үүрэг өгсөн ажээ. Yue Yuewei/Xinhua via AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна