ЦОМОГ: Жүдо бөхийн ДАШТ-2015

2015 оны 8 сарын 25

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн ДАШТ өчигдөр эхэллээ. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх Дэлхийн аваргад 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч дунд Монголын 21 тамирчин багтаж буй. Тэдний гурав нь багийн барилдаанд оролцох юм. Дэлхийн аваргын эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. Манай жүдочдоос дэлхийн аварга Г.Болдбаатар шагналт V байрт орсон бол бусад жүдочид гуравдугаар тойрогт ялагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна