ЦОМОГ: Монголын баг VII байрт жагсаж байна

2015 оны 8 сарын 27

-2015 оны жүдо бөхийн ДАШТ-д 137 орон оролцож байгаагаас 12 орон ямар нэгэн медаль хүртээд байна-
Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль авсан юм. Мөн эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, эмэгтэйчүүдээс А.Цолмон шагналт VII байрт ороод байна. 137 орон оролцож байгаа энэ удаагийн ДАШТ-ээс 12 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас гурван бөх барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн татамид барилдана. О.Ууганбаатар эхний барилдаанаа Шинэ Зеландын И.Павлиничтэй хийх бөгөөд түүнийг ялвал Канадын Антони Валиос-Портертэй барилдана. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн бол Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусратай эхний барилдаанаа хийнэ.
Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль авсан юм. Мөн эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, эмэгтэйчүүдээс А.Цолмон шагналт VII байрт ороод байна. 137 орон оролцож байгаа энэ удаагийн ДАШТ-ээс 12 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль авсан юм. Мөн эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, эмэгтэйчүүдээс А.Цолмон шагналт VII байрт ороод байна. 137 орон оролцож байгаа энэ удаагийн ДАШТ-ээс 12 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна