"ДМЮ" клубын амжилт Өвөрмонголд үргэлжилсээр

2015 оны 10 сарын 27

"ДМЮ" клуб
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж буй өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнд оролцож буй Монголын "ДМЮ" баг алт, "Дэрэн" баг хүрэл медалийн төлөө тоглохоор болсон талаар бидэнд мэдээллээд байна. “Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн, яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байгаа билээ. Тэгвэл энэхүү экспогийн хүрээнд зохион байгуулагдаж буй хоёр улсын 15 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний аваргын төлөө Монголын Улсаа төлөөлөн оролцож буй "ДМЮ" клуб тоглохоор боллоо.
Тус тэмцээний хагас шигшээд Монголын өсвөрийн хоёр шилдэг клубын дерби тоглолт болсон юм. Д.Нанжид дасгалжуулагчтай ДМЮ болон Серб дасгалжуулагч Воислав Бралушич дасгалжуулагчтай "Дэрэн" багуудын тоглолтын үндсэн цаг 1-1 харьцаатай тэнцсэн байна. Улмаар ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэх болоход "ДМЮ" 4-2 харьцаатай хожжээ. Ийнхүү ДМЮ клуб өнөөдөр(X.27) тус тэмцээний аваргын алтан медалийн төлөө ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багтай тоглох юм. Харин "Дэрэн" клуб хүрэл медалийн төлөө Хөх хотын Биеийн тамирын сургуулийн багтай тоглохоор болсон байна. Түүнчлэн өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний тавдугаар байрны төлөө мөн манай улсын хоёр баг болох "Монголын тэмүүлэл"-"Хараацай" багууд учраа таарч тоглосон бөгөөд тус тоглолтонд "Монголын тэмүүлэл" 9-2 онооны харьцаатай хожсон байна. Энэ жил Монголдоо босоо байсан "ДМЮ" клубын амжилт Өвөрмонголд ч үргэлжилсээр байна.

DMU Football Club
DMU Football Club
2015.10.20. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болох олон улсын тэмцээнд оролцох "ДМЮ" клүбийн 15 хүртэлх насны багийн бүрэлдэхүүн: Хаалгач 1 Г.Мөнх-Оргил 12 Ж.Эрдэнэзолбоо Хамгаалагч 2 Л.Алтангэрэл 3 Ү.Мөнх-Эрдэнэ 5 С.Жамбалбавуу 6 Н.Тэнгис 8 А.Баттулга 15 С.Мөнхтулга Хагас хамгаалагч 4 Б.Чойжилсүрэн 11 Т.Анхбаяр 17 У.Анхбаяр 18 Б.Насан-Эрдэнэ 20 Б.Энхжаргал 21 Б.Оджаргал Довтлогч 7 С.Юмчин 9 А.Есөнхүсэл 10 А.Мөнх-Оргил 19 Э.Тэмүүлэн 22 Г.Амартүвшин Багийн ахлагч Б.Батзаяа, менежер Ч.Бат-Эрдэнэ, дасгалжуулагч Д.Нанжид.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна