Өсвөрийн шатарчид Грект

2015 оны 10 сарын 30

Грекийн Порто Каррас хотноо өсвөрийн шатарчдын ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 25-нд эхэлсэн ДАШТ-ы 6 насны ангилалд Монгол Улсаас 26 шатарчин оролцож байгаа билээ. Таван өргийн дараа охидын найман насанд Б.Энхсаран VI, 10 насанд Б.Мөнгөнзул IV, дэлхийн аварга Д.Мөнхзул V байрт бичигдэж байгаа нь манай баг тамирчдын хамгийн өндөр амжилт юм.
-Таван өргийн дараа охидын найман насанд Б.Энхсаран VI, 10 насанд Б.Мөнгөнзул IV, дэлхийн аварга Д.Мөнхзул V байрт бичигдэж байгаа нь манай баг тамирчдын хамгийн өндөр амжилт юм-
Грекийн Порто Каррас хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 25-нд эхэлсэн ДАШТ-ы зургаан насны ангилалд Монгол Улсаас 26 шатарчин оролцож байгаа билээ. Тэмцээний таван өргийн дараах байдлаар хөвгүүдийн найман насанд Л.Очирбат 17, 10 насанд С.Чингүүн 11, Е.Төгстөмөр 26, Г.Амартүвшин 36, 12 насанд Э.Баасансүрэн 26, Д.Батсүрэн 36, С.Ган-Эрдэнэ 45, 14 насанд Г.Ганцоож 25, 16 насанд Ү.Агьбилэг 102, 18 насанд С.Билгүүн 25-р байрт тус тус бичигдэж байна. Охидын найман насанд Б.Энхсаран 6, 10 насанд Б.Мөнгөнзул 4, дэлхийн аварга Д.Мөнхзул 5, 12 насанд С.Лхагвадолгор 16, 14 насанд Н.Наран-Эрдэнэ 45, 18 насанд Ү.Үүрийнтуяа 11-р байрт тус тус бичигдэж байна. Шатарчид нийт 11 өрөг тоглох бөгөөд тэмцээн ирэх сарын 6-ны өдөр өндөрлөнө. Монгол улсын багийг Монголын Шатрын Холбооны эцэг, эхийн зөвлөлийн дарга Г.Даваахүү ахалж байна.
Ази тивийн сурагчдын аварга Батсайханы Энхсаран. (Завхан аймаг)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна