Үндэсний супер лигийн шинэ улирлын сонин сайхнаас

2015 оны 11 сарын 25

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын нээлт ирэх бямба гаригт буюу энэ сарын 28-ны өдрийн 12.00 цагаас Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн ордонд нээлтээ хийх юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн мэдээллүүд бол шинэ улирлын солилцоо болон легионер тоглогчид билээ. Ингээд шинэ улиралд Супер лигийн багуудад ирж буй тоглогчдын мэдээллийг хүргэе.
Бидний танил Ази тивийн улсуудын хүчирхэг төвийн тоглогчдыг ур чадвараараа хол илүүрхэх нуруулаг залуус Teeng Akol, НБА-гийн экс цэрэг “АВАРГА ХҮН” Andre Brown нар ирнэ.
"Төв Ургац" багийн дараагийн тоглогч нь Нигери улсын Үндэсний шигшээ багийн холбон тоглогч Kelechi KC Anuna. 193 см өндөр 95 кг жинтэй энэ залуу Улсынхаа шигшээ багийн өмнөөс олон улсын томоохон тэмцээнүүдэд хүчин зүтгэсэн туршлагатайн дээр өнгөрсөн жил Венесуэлийн Үндэсний лигт тоглон энэ удаа Монголын Үндэсний Супер лигийн "Төв Ургац" багтай гэрээ байгуулжээ.
НБА-гийн экс цэрэг “АВАРГА ХҮН” Andre Brown. Бидний танил Ази тивийн улсуудын хүчирхэг төвийн тоглогчдыг ур чадвараараа хол илүүрхэх нуруулаг залуус Teeng Akol, НБА-гийн экс цэрэг “АВАРГА ХҮН” Andre Brown нар ирнэ.
"Orlando Magic" багийн холбон тоглгч CJ Watson –ий төрсөн дүү Kashif Watson Үндэсний супер лигт тоглохоор ирчихсэн бэлтгэлээ базааж байна. Ах Watson хувьд НБА-гийн оноо авах чиглэлийн довтолгооны хувь өндөртэй холбон тоглогчдын нэг бол дүү Watson шидэлтийн техникийг гайхалтай эзэмшсэн билээ. Kashif Watson нь NCAA-гийн Idaho University-д гарааны холбогч 10,5 оноо, 2,3 оновчтой дамжуулалт, 2,3 самбар дунджилсан. НБА-гийн хожигдолгүй рекордыг эвдээд буй Golden State Wariors багийн бүрэлдэхүүнд Summer League-д тогложээ.
Hasheem Thabeet.
Төв аймгийн Төв Ургац: 2,09 см өндөртэй NCAA-гийн хүчирхэг “BIG12 Conference”-ийн Оклахама Стэйт болон Арканзасын их сургуулийн багт 9,0 оноо 15 самбараас бөмбөг авалтыг дунджилсан 23 настай эрч хүчтэй залуу Gary Gaskins-ийг багтаа нэгтгэлээ. Дөнгөж их сургуулиа төгссөн шинэхэн цэргийн анхны мэргэжлийн лиг нь Үндэсний супер лиг болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна