Долоо хоног гэрэл зурагт: 23–29.XI

2015 оны 11 сарын 30

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Владимир Путин, Оросын анхны ерөнхийлөгчийн бэлбэсэн эхнэр Наина Ельцина, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Иванов, ерөнхий сайд Дмитрий Медведев нар Екатеринбургт Борис Ельцины нэрэмжит ерөнхийлөгчийн төвийн нээлт дээр, арваннэгдүгээр сарын 25
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар арваннэгдүгээр сарын 26-нд Кремльд хэлэлцээр хийх үеэр. Фото: EPA/SERGEI CHIRIKOV
Ялтын эрэгт шатар тоглож байгаа хүмүүс. Украины зүгээс Крымын хойгийн цахилгааныг арваннэгдүгээр сарын 22-нд тасалсан юм. Хойгийн эрх баригчид онц байдал зарлажээ.
Оросын онгоцыг сөнөөснийг эсэргүүцсэн жагсаал Туркийн элчин сайдын яамны дэргэд болсон юм. Тэнд өлгөсөн зурагт хуудас дээр “Туркт амралт дууслаа” гэж бичжээ. Арваннэгдүгээр сарын 25
Сирид сөнөөгдсөн онгоцны нисгэгчдийг аврахаар явж байгаад амь үрэгдсэн тэнгисийн явган цэрэг Александр Позыничийг нутаглуулах ёслол дээр, Новочеркасск, арваннэгдүгээр сарын 27, фото: Валерий Матыцин/ТАСС
Вашингтонд Цагаан ордны хашааг давж байгаа хүн. Түүнийг тусгай албаныхан шууд баривчилжээ, Арваннэгдүгээр сарын 26
Туркийн эргээс Грекийн Лесбос аралд хүрэлцэн очсон дүрвэгсэд завинаас бууж байгаа нь. AP Photo/Santi Palacios
Тайсон Фьюри, Владимир Кличко хоёр Дюссельдорфт тэмцээн хийв. Супер хүнд жингийн дэлхийн аваргын гурван цолыг Владимир Кличко хамгаалж чадсангүй, 12 раундын тоглолтод тэрээр Британийн Тайсон Фьюрид шүүчдийн санал нэгтэй шийдвэрээр хожигджээ. AP Photo/Sebastian Konopka
Энэтхэг каскадерүүд “Үхлийн хана” шоу үзүүлж байна. Энэ шоуг домогт фермер Баб Жит Мала гэдэг хүний дурсгалд зориулсан фермерүүдин яармаг дээр үзүүлжээ. Тэр хүн газар эзэмшигчдийн эрх чөлөөний төлөө амиа өгсөн юм. Арваннэгдүгээр сарын 25, EPA/JAIPAL SINGH
Испанийн Ла Конча гэх наранд шарлагын газрын элсэн дээр хөлбөмбөг тоглож байгаа залуус, Сан-Себастьян, арваннэгдүгээр сарын 28 © AP Photo/Alvaro Barrientos
Ромын хамба Франциск Угандад иржээ. Хамба лам Африкийн орнуудад зургаа хоногийн айлчлал хийх юм. Арваннэгдүгээр сарын 28 © Stefano Rellandini/Pool Photo via AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна