(POYi) уралдааны шилдэг зургууд

2016 оны 3 сарын 2

Pictures of the Year International гэрэл зургийн уралдаан 2015 оны шилдэг зургуудаа шалгаруулсан байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Фото: Paolo Marchetti Паоло Марчетти (Paolo Marchetti) оны шилдэг гэрэл зурагчнаар шалгарав. Итали тосгоны хүүхдүүдийн гоо үзэсгэлэнгийн уралдаанд ялсан охин.
Фото: Julian Finney / Getty Images) «Серанагийн инээд». Теннисчин Серена Уильямс (Serena Williams) Уимблдоны тэмцээнд ялсны дараа.
Фото: Hossein Fatemi Иран-иракийн дайнд амь үрэгдсэн хөвгүүдийнхээ зургийн дунд мөргөл үйлдэж байгаа эхчүүд. “Ертөнцийг ойлгох нь” ангиллын тэргүүн байр.
Фото: Kacper Kowalski «Жилийн улирлууд. Намар». Шинжлэх ухааны зургийн тусгай шагнал.
Фото: Bjorn Steinar Delebekk Шведийн шигшээгийн хаалгач Юхан Виланд гоол алдаж байгаа нь. “Спорт, хөдөлгөөн” номинацийн тэргүүн байр.
Фото: Peter Dejong / AP ”Жижигхэн Камбож” кафед террористууд довтолсны дараах анхны үймээн. “Гол мэдээ” ангиллын хоёрт шалгарсан ганц кадр.
Фото: Asghar Khamesh Түүний нас барсан нөхрийн ахын хайр дурлалыг хүлээн аваагүй гээд хүчил цацуулсан 37 настай иран эмэгтэй. Тэр үеэр түүний 18 настай охин амь үрэгджээ. “Цуврал хөрөг” номинацийн хоёрдугаар байр.
Фото: Jerome Delay / AP Бурундийн эрх баригч намын залуучдын жигүүрийн гишүүн Жан-Клод Нийонзима (Jean Claude Niyonzima) цугларсан олноос муу усны сувгаар зугтан гараад цэргийнхнээс хамгаалалт хүсч байгаа нь Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөхөөр болж байгаад дургүйцсэн олон энэ залууг чулуу нүүлгэн хөөжээ. Гол үйл явдал, ганц кадр ангиллын гуравдугаар байр.
Фото: Gregory Bull / AP Баразилийн батутын тамирчид тоглолтын өмнө “Спортын зураглал, Ганц кадр” ангилалд ур чадварын шагналыг нь энэ зураг хүртлээ.
Фото: Scott Strazzante Бейсболын баг San Rafael Pacifics гэх аваргын тэмцээнд түрүүлсний баяр хийж байгаа нь “Спортын зураглал” ангиллын тэргүүн байр.
Фото: Robin Hammond Санкт-Петербургийн лесби хосууд. “Цуврал хөрөг” ангиллын нэгдүгээр байр.
Фото: Yunghi Kim Баруун Балтиморт Фредди Грейн дурсгалын цуглаан болов. Грей цагдаагийн хүч хэтрүүлсэн хэрэгт амиа алдсан юм. “Гол мэдээ” ангиллын ялагч.
Фото: Felipe Dana / AP Рио-де-Жанейрогийн мансууруулах тамхины зах crackland нэрээр алдартай. Хөрөг зургаа авхуулж байгаа 41 настай нутгийн оршин суугч эмэгтэй. “Цуврал хөрөг” ангилалд тусгай шагнал авсан зураг.
Фото: Antonio Masiello Дүрвэгч, цагаачид хулгайн наймаачдын жолоодсон загасчдын моторт завиар Грекийн Лесбос аралд ирж байгаа энэ зураг ур чадвараараа үнэлэгджээ.
Фото: Al Bello Оны спортын шилдэг зураг. Италийн тамирчин Сара Эррани (Sara Errani) Австралийн Саманта Стосуртай (Samantha Stosur) тоглолт хийж байгаа нь.
Фото: Brent Stirton Зааны ясны төлөө заан хөнөөхөд оролцсон гэх “Эсэргүүцлийн бурхны арми” гэсэн бүлгээс зугтсан 29 настай конго залуу. “Хүрээлэн буй орчныг харах харц” ангиллын тэргүүн байр.
Фото: Валерий Мельников / РИА Новости Валентина Шепуля гэдэг 85 настай энэ эмэгтэй Луганскаас 80 км-ийн зайтай Желобок тосгонд амьдардаг. Украины армийн их бууны сум энэ эмэгтэй ба нөрийнх нь амьдарч байсан байшинг сөнөөн нураажээ. “Цуврал хөрөг” ангиллын тусгай шагналыг энэ зургаар В.Мельников авчээ.
Фото: Chip Somodevilla Гавана хотын оршин суугчид нүх шахаж байгаа нь. Оны шилдгийн гуравт шалгарсан зураг.
Фото: Lasse Bak Mejlvang Тавин настай Арне Билефельдт (Arne Bielefeldt) сахлаа өөрөө янзалсан нь энэ. “Цуврал хөрөг” ангиллын тусгай шагнал.
Фото: Espen Rasmussen Туркийн хил дээр сайн дурынхан дүрвэгсдэд ус, саван тарааж байгаа нь. Оны шилдэг зураг ангиллын хоёрдугаар байр.
Фото: Paolo Marchetti Колумбийн матрын фермийн ажилтан гараараа барьсан кайман матрын хамт. Энэ зураг оны шилдгээр шалгарсан байв.
Алексеa Филипповын энэ зураг “Спортын үйл явдал” ангилалд хоёрт шалгарчээ. Зурагт Италийн туялзуур жадны тамирчин Мартина Батини ДАШТ-ний шигшээ тоглолт хийж байгааг буулгажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна