Яагаад далайн ус давстай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Яагаад далайн ус давстай вэ?

Хүнд амт нь давсгүй мэт байх голын ус л далайг давсжуулсан гэж урт хугацаанд бид тооцож иржээ. Үнэн хэрэгтээ голын ус давстай бөгөөд тэр нь далайн усныхаас нягтралаар 70 дахин сул. Энгийнээр гол далайн зүг урсахдаа газраас гольдролынхоо дагуух давсыг уусгаж аваад явдаг. Дэлхийн гол горхи далай тэнгист цутгахдаа жил бүр түүний давсны 16 саяын нэг хувийн давсыг л нэмэрлэж байдаг ажээ. Дараа нь ус уурсаад далайдаа чимэх давс нэмэрлэхээр хур болон эргээд хуурай газарт бууна.

Энэ онол нь давстай бөгөөд тогтмол нуурын усаар батлагдаад байгаа юм.

Ингэхлээр далай, тэнгис эхлээд голын ус шиг “давсгүй” байжээ. Хэдэн тэрбум жилийн турш далайн ус өнөөгийн амтаа авчээ. “Голын онол” баригчдад голын ус ба далайн усны давс огт өөр байдаг нь хамаагүй. Далайд бол давсны хүчлийн давс буюу хлорид давамгайлдаг бол голын усанд нүүрсний хүчлийн давс карбонат илүүтэй.

Харин өнөөдөр далай эхнээсээ л давстай байсан түүний буруутан нь гол мөрөн биш галт уул гэж үзэх эрдэмтдийн тоо олон болжээ. Далайн ус эхлээд 75 хувийн ус, 15 хувийн нүүрс хүчил, үлдсэн 10 хувь нь метан, аммиак, хүхрийн нэгдэл болон хлор, фтор,бром ба инертын хийгээс бүрэлдсэн галт уулын хийн  хольц байжээ гэж таамаглаж байгаа. Галт галт уулын ялгаруулан “боловсруулсан” бүтээгдэхүүн хүчлийн болоо болон газарт унаад ирээдүйн далай тэнгисийн ёроолын бодистой хутгалдан давсны уусмалыг үүсгэсэн гэж эрдэмтдийн ихэнх үзэх болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж