Яагаад үнэг, хэрэм, булга сагсгар сүүлтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Яагаад үнэг, хэрэм, булга сагсгар сүүлтэй вэ?

Сүүл бол хумс, эвэр мэтийн мөхсөн эсийн цуглуулга биш нурууны үргэлжлэлийн хэдэн арван үе, үеийн жийргэвч мөгөөрс, шүрмэс холбоос, булчин судаснаас бүрэлдсэн муу ч үгүй амьд биет юм. Тэгээд ч ихээхэн мэдрэлтэй. Муур, нохойн сүүлэн дээр санамсаргүй гишгэхэд тэдэнд ямар их өвдөлт байдгийг мэднэ биз дээ.

Энэ бүх “аж ахуйг” хөлдөөх нь бүлээн цустай амьтдад үхэл авчирна. Сүүл шиг дулаалга муутай биеийн хэсэг байхгүй биз. Учир нь харьцангуй бага хэмжээтэй сүүлний дулаанаа алдах талбай их байдаг. Яг л ийм шалтгаанаар хүйтэн нутгийн амьтдын сүүл нь сэгсгэр байдаг ажээ. Мөн сарвууны ул, хамар мэтийн эрхтэнүүдээ бүтээх нэг ёсны “дулаан хөнжил” нь тэдний сүүл юм.

Яагаад, орос номын  нурууны бичгийг уншихдаа толгойгоо зүүн тийш нь, англи номыхыг уншихдаа баруун тийш нь хазайлгадаг вэ?

Учир явдал нь Орос номынхоо стандартыг Франц, Германаас авсанд л байгаа гэнэ. Харин монгол ном Оросоос дуурайсан учир бас Франц стандартынх гэж болно. Толгойгоо зүүн тийш нь хазайлгах нь номын нурууны бичгийг ердийнхөөр доороос нь эхлэн бичсэнээс л үүдэлтэй. Харин англосаксийн номын нурууны бичиг дээрээсээ эхэлдэг. Бид чинь номыг зүүнээс нь баруун тийш уншдаг шүү дээ!  Номын нуруунд бичих уламжлал зөвхөн XVI зуунд үүсчээ. Эхлээд  хөндлөнгөөр нь бичдэг байлаа. Дараа нь босоогоор бичих болжээ. Ном цөөн тэднийг давхарлан хурааж хадгалдаг байснаас нуруунаас нь нэрийг нь уншихад амар байснаас л нэрийг нь босоогоор бичдэг болсон хэрэг. Удалгүй XVIII зууны үед ном олширч тэднийг номын тавиурт босоогоор нь хадгалах болсон байна. Ийм нөхцөлд түүний нэрийн доороос нь дээш унших хүнд амар байлаа. Хүний сэтгэл зүйн онцлог л юм даа. Тэр цагаас хойш олон орнууд номын нурууны бичгийг шинэ чиглэлээр бичдэг болсон байна. Консерватив Англи л түүнийг хуучнаар нь үлдээсэн байв. АНУ ч тэдний уламжлалыг авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж