Жуулчдын тоо 19-52 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо 19-52 хувиар өсчээ

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад 383 мянга гаруй гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 315 мянга нь аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 27.3 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн, аялал жуулчлалын салбарын орлого 158.6 сая ам.доллар болж, 14.1 хувиар өсчээ. 

Тэгвэл бүс нутгуудаас ирсэн жуулчдын тоо 19-52 хүртэл хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Тухайлбал, Ази, номхон далайн орнуудынх 28.4 хувь, Европынх 25.8 хувь, Америкийнх 19.2 хувь, Австралийнх 52.6 хувь, Африкийнх 52.6 хувиар тус тус өсчээ.

Манай аялал жуулчлалын зах зээлд голлох үүрэг гүйцэтгэдэг орнуудаар авч үзвэл БНХАУ-аас 126661, ОХУ-аас 81567, БНСУ-аас 33305, Японоос 10656, АНУ-аас 9250, ХБНГУ-аас 6473, Австралиас 3740, Казакстанаас 4262, Англиас 4395  жуулчин ирсэн байна гэж Аялал жуулчлалын үндэсний төвөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж