Хөгжлийн банкны удирдлагыг сонгоно

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны удирдлагыг сонгоно

Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийг байгуулж, дүрмийг баталсан юм. Засгийн газрын дээрх тогтоолын хоёр дахь заалтаар “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороонд даалгасан юм. Үүний дагуу  “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлагын багийг сонгон шалгаруулах ажлыг маргаашнаас эхлэхээр шийдвэрлээд байна.

Төрийн өмчийн хороо хуралдаанаараа тус банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлагын багийг сонгон шалгаруулах “Уралдаант шалгаруулалтын баримт бичиг”, Удирдлагын гэрээний төсөл, Удирдалын багийг сонгон шалгаруулах  Уралдаант шалгаруулалтын зар мэдээ, Ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж