Хятадын тэрбумтан Гейтсийн уриаг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтан Гейтсийн уриаг хүлээн авлаа

Билл Гейтс

Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо нас барсныхаа дараа үлдсэн бүх хөрөнгөө буяны үйлст зориулахаар шийдсэн тухай Xinhua агентлаг дамжуулав. Microsoft-ийн Билл Гейтс, хөрөнгө оруулагч  Уоррен Баффет нарын "The Giving Pledge"  санаачилгыг дэмжсэн Хятадын анхны тэрбумтан нь Гуанбяо болов.

Jiangsu Huangpu Renewable Resources Utilization компанийн захирлуудын зөвлөлийн дарга ЧэньГуанбяо таван тэрбум юань буюу 735 сая ам.долларын хөрөнгөтэй хүн ажээ.

Баффет ба Гейтс хоёр есдүгээр сарын сүүлчээр Хятадад айлчлах ба энэ үеэрээ хятад баячуудад хандан буяны үйлст мөнгөө өгөхийг уриална. Есдүгээр сарын 29-нд Бээжинд дайллага хийгдэхээр төлөвлөгдөөд 50 баян хятадад урилга илгээсэн байна.

Өнгөсөн зургадугаар сард тэд Америкийн тэрбумтнуудад хандан хөрөнгийнхөө хагасыг буяны үйлст зориулахыг уриалсан юм. Тэдний "The Giving Pledge" санаачилгыг Америкийн 38 тэрбумтан дэмжиж буйгаа наймдугаар сарын эхээр  мэдэгдсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж