Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

“Giorgio Armani” Монголд

Дэлхийн хувцас загварын акулуудын нэг “Giorgio Armani” Монголд салбар дэлгүүрээ нээлээ. Тус дэлгүүрийн албан ёсны нээлт өчигдөр 21.00 цагт MCS-ийн Central Tower-ийн есөн давхарт болов. Нээлтэд Монголын нэр хүнд бүхий бизнес эрхлэгчид, урлаг соёлын алдартнууд, улстөрчид гээд бүхий л салбарын элитүүд уригдсан байв.  “Giorgio Armani” 1505 дахь салбар дэлгүүрээ ийнхүү манай улсад нээж байна. Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Giorgio Armani үндэслэн байгуулсан гэдэг.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж