Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй уулзлаа

Төрийн ордны Иргэний танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд танилцуулга хийлээ. Тэрээр Парламентын хяналт: уулзалт, ярилцлагын хүрээнд УИХ-аар хэлэлцэгдэж буй УИХ-ын тухай болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын зарим асуудлаар “Парламент  мэдэх эрхтэй” гэх сэдвээр асуудал хөндсөн юм.

Түүний танилцуулгын агуулга нь Засгийн газар нь парламентаас хүчтэй болоод байгаа бөгөөд үүнийг дээрх хуулиудад шинэчлэл хийснээр засах боломжтой талаар дурдлаа. Парламент нь иргэд болон засгийн газрын хооронд хариуцлагын гүүр байх учиртай боловч парламентийн хяналтын үүрэг нь орхигдсоноор Засгийн газрыг иргэдэээс халхлах хөшиг болж хувирч байна.  Ард олон засгийн газраас шаарддаг байсан олон зүйлийг парламентаас шаарддаг болсон. Тийм ч учрааставьж буй шаардлага нь хэзээ ч биелдэггүй. Ямар нэг асуудал болоход иргэд парламент руу асуудлыг оруулдаг. Гэхдээ үүний буруутан нь парламентаас болсон. Парламентаас Засгийн газрыг хянахад бэрхшээлтэй болсон бөгөөд харин ч Засгийн газар парламентийг хянах болсныг тэрээр онцолж байв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж