Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаа үнэт цаасны арилжаа явуулж нийт 35 ХК-ийн 689.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг хувьцаа арилжлаа.
Топ-20 индекс 14220.78 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 561.09 нэгжээр буюу 4.1 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах Шарын гол /23.6 хувь/, Шивээ овоо /86.3 хувь/, Могойн гол /74.9 хувь/, МЦХ /5.6 хувь/, Нако түлш /1.7 хувь/, Талх чихэр /1.6 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөллөө. Зах зээлийн нийт үнэлгээ 108.7 тэрбум төгрөгөөр буюу 9.5 хувь өсч, 1,258.6 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Адуунчулуун (99.6 хувь), Шивээ овоо (86.3 хувь), Могойн гол (74.9 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд Түшиг уул (14.9 хувь), Монгол шилтгээн (12.5 хувь), Улаанбаатар ЗБ (11.7 хувь) зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 35 үнэт цаас арилжигдсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, дөрвөн үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд  Гермес центр /503.5 мянган ширхэг/, УИД /320.6 мянган ширхэг/, Хөх ган /128.4 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Шарын гол /190.7 сая төгрөг/, УИД /159.4 сая төгрөг/, Таван толгой /110.8 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж