Э.Амарбат залруулга гаргахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Э.Амарбат залруулга гаргахыг шаарджээ

Сүхбаатар дүүргийн иргэний танхимын шүүхээс  өчигдөр өмгөөлөгч С.Ганчимэгт холбогдох “Хүний нэр төрд халдан, сонин хэвлэлээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан   тул уучлалт гуйн, залруулга гарга“ гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь тэрбээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг өөрийг нь хүчирхийлсэн  гэсэн мэдээллийг өнгөрөгч  дөрөвдүгээр сард хэвлэл мэдээллийнхэнд өгсөн юм.  Дараа нь хууль хяналтынханд гомдол гаргасан ч түүний гомдлыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Үүний  дараа өмгөөлөгч С.Ганчимэгийг нэр төрд нь халдсан гэсэн үндэслэлээр Э.Амарбат  шүүхэд өгсөн юм.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын нэр төр сэргээх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэний танхимийн шүүхэд болж, эл шүүх хурлаар “өмгөөлөгч С.Ганчимэг нэхэмжлэгч Э.Амарбатын  нэр төрд  халджээ”  гэсэн шийдвэр гаргасан юм.       


Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж