Лицензтэй талбайгаас хадны сүг зураг олджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Лицензтэй талбайгаас хадны сүг зураг олджээ

Монгол оронд хамгаалалтгүй олон түүхийн үнэт дурсгалууд хөдөө орон нутагт байдаг билээ.

Энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төвийн эрхлэгч И.Нарангэрэл түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд, эрт дээр үеэс өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүхэн газруудыг тэмдэгжүүлэх зорилгоор "Нутгийн гайхамшиг" нэртэй тойрон аялал зохион байгуулжээ.

Энэ аялалаар сумынхаа нутагт 1500 гаруй км газар явж нийт 2,9 сая төгрөг зарцуулсан байна. Аялалаар биет 52 газар илрүүлэн бүртгэлд оруулж 20 гаруй газруудад судалгаа шинжилгээний ажил хийн зурагжуулжээ. Ханбогд сумын нутагт Оюутолгойн уурхай байгаа билээ. Энэ уурхайг дагаж үүссэн хөл хөдөлгөөн орон нутгийн соёл, унаган төрхийг алдагдуулахаар болоод буйг нутгийнхан хэлж байгаа. Тиймээс соёлын төвийн эрхлэгч нутагтаа байгаа соёлын өвүүдээ эргэж тойрч өөрсдийн мэдлийн санг байгуулжээ. Тэрээр шинэ соёлын биет өвүүдийг нээн илрүүлсэн байна. Энэ нь Оюутолгой дахь Айвенхоу майнз компанийн лицензтэй талбайгаас урд өмнө нь олж нээгээгүй хадны сүг зураг олж илрүүлсэн байна. Хэрвээ энэ түүхийн ховор нандин дурсгалыг хамгаалж авахгүй бол цаашдаа уурхайн эдлэн газарт орчихсон учир сүйтгэгдэх аюул нүүрлэхээр болсон байжээ. Энэ мэт олон түүхийн ховор дурсгал хаана сүйтгэгдэж байгааг үгүйсгэх аргагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж