Х.Тэмүүжин Ж.Сүхбаатарыг “арын” эгнээ рүү түлхэв

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин Ж.Сүхбаатарыг “арын” эгнээ рүү түлхэв

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин өнгөрөгч баасан гаригт сэтгүүчидтэй уулзав. Тэр өөрийн санаачилсан УИХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн зорилгыг танилцуулах үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг бяцхан “хийгээд” амжив. “Парламентад улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг роль мэдээж хамгийн чухал, үүнийг хязгаарлах боломжгүй. Ялангуяа намын голлох лидерүүд нь Засгийн газартаа орсон үед парламент Засгийн газрыг шүүмжлэх чадваргүй болдог. Ийм үед парламентын байнгын хороодыг хүчтэй болгосноор парламентын хяналтыг хэрэгжүүлдэг. Байнгын хороод хүчтэй, идэвхитэй ажиллах нь арын эгнээний гишүүдэд карьер хийх боломжийг олгодог” гээд араас нь “Жишээ нь Ж.Сүхбаатар гишүүн ч юм уу” хэмээн хэл хальтрав.

Сэтгүүлчид жуумалзаад явчихыг анзаарсан Х.Тэмүүжин гишүүн тэр дор нь алдаагаа залруулж, “Хэрвээ байнгын хороод дээр эрх мэдэл байдаг бол бид мэтийн нөхдүүд Засгийн газрыг хяная гээд хашгираад эхэлнэ шүү дээ” гээд инээлээ. Ямартаа ч Х.Тэмүүжин гишүүн МАХН-ын залуу гишүүдээс нэг эгнээ урд явдаг гэдгээ сэтгүүлчдэд санаандгүй байдлаар хэлээд амжив.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж