Оросууд “Алтан намар”-аа тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Оросууд “Алтан намар”-аа тэмдэглэнэ

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас газар тариалангийн үйлдвэрлэлийн “Алтан намар” үзэсгэлэнг аравдугаар сарын 08-11-ний өдөр зохион байгуулах ажээ. Бүх Оросын үзэсгэлэнгийн төвд болох 12 дахь жилдээ болж байгаа  уг үзэсгэлэнд ОХУ-ын 70 гаруй муж, гадаадын 20 гаруй орны 2000 аж ахуйн нэгж, байгууллага жил бүр оролцож бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд толилуулдаг. Үзэсгэлэнгийн нийт талбай нь 70 мянга гаруй ам метр бөгөөд үүнд ОХУ-ын болон гадаад орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг толилуулахад зориулсан задгай талбай ч багтдаг ажээ.
Жил бүр 200 мянга гаруй хүн үзэсгэлэнг үзэж сонирхдог бөгөөд үүний 90 мянга гаруй нь газар тариалангийн салбарын мэргэжилтэнгүүд байдаг гэнэ.  Оросын газар тариалангийн “Алтан намар-2010” үзэсгэлэнгийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн хөтөлбөрүүд, бүс нутгийн хөрөнгө оруулалтын төсөл, бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Үзэсгэлэнд оролцохыг хүссэн хэн бүхэнд үүд хаалга нь нээлттэй бөгөөд     

Монголоос оролцох аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийг ХХААХҮ-ийн яаманд бүртгэж байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж