Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Penelope Cruz жирэмсэн

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Penelope Cruz өнгөрсөн долдугаар сард жүжигчин Javier Bardem-тай хуримаа хийсэн. Харин хосуудын хүүхэдтэй болох гэж буй тухай мэдээлэл тархаад байна.

Эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин бүсгүй одоо дөрвөн сартай жирэмсэн ба хосууд тун баяртай байгаа гэнэ.

Өнгөрсөн сард Penelope Cruz нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би өөрийн хүүхдүүдтэй болохыг хүсдэг. Гэхдээ хүүхэд өргөж авах талаар бодож үзэх цаг ирж магадгүй. Би гэрлэлт, гэр бүл, хайр, хүүхдүүд гээд амьдралын хамгийн үнэтэй зүйлүүдийг олж авахыг хүсч байна” хэмээн ярьсан. Хэдийгээр хосууд хүүхэдтэй болсон тухай албан ёсоор мэдээлээгүй байгаа ч томоохон сайтуудад хосуудад баяр хүргэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж