Өмнийн говийн үзэсгэлэнт газрууд

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Өмнийн говийн үзэсгэлэнт газрууд

Аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 56 км-ийн зайд Говь гурван сайхан уулын зүүн сайхан ууланд орших Ёлын ам. Байгалийн үзэсгэлэнт энэхүү хадан хавцалд жилийн дөрвөн улиралд мөстэй байдаг. Энд Ёл шувуу, аргаль янгир, ирвэс зэрэг нэн ховор амьтад амьдардаг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар дархалсан бөгөөд одоогоор Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газарт хамрагдаад байгаа. Мөн Сэврэй сумын нутагт орших Хонгорын гол хэмээх элсэн манхан нь уртаашаа 185 км урт, 92.5 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршдог. 10-30 метрийн өндөртэй цавчим эрэг мэт тохойнууд байдаг. Зарим салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх шиг дуугардаг. Монголын 33 говийн төлөөлөл болсон Галбын говь, Заг сүжийн говь, Борзонгийн говь хэмээх олон говь, баян бүрдүүд бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж