Татварын үйл ажиллагаатай танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Татварын үйл ажиллагаатай танилцуулна

Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус жилийн хүрээнд Татварын ерөнхий газар “Татвар төлөх үйл явцыг хөнгөвчлөх” үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Татварын тайланг цахим хэлбэрээр хүлээж авах болон татварын буцаан олголтын тусгай санг байгуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм. 

    Татвар төлөх үйл явцыг хөнгөвчлөх ажлын явц, үр дүнг олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад газар дээр нь танилцуулж, тэднийг мэдээллээр хангах зорилготой уулзалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон Татварын ерөнхий газар хамтран маргааш зохион байгуулах болжээ. 

    Уулзалт Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст болох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж