Mонголчууд өөрсдийн хүчээр цахилгаан станц барьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Mонголчууд өөрсдийн хүчээр цахилгаан станц барьж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд монгол инженерүүд өөрсдийн хүчээр анх удаагаа 18 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барьж, байгуулж байна. Уг цахилгаан станц ашиглалтад орсноор Цогтцэций сум, Ухаа-худагийн уурхай болон ойрын нэлээд хэдэн сумдыг эрчим хүчээр хангах юм. Нэг аймгийн эрчим хүчний хүчин чадал гурван мегаватт байдаг бөгөөд уг станц нь зургаан аймгийн эрчим хүчний хүчин чадалтай тэнцэхүйц хэмжээний хүчин чадалтай ажээ. Станц барих хөрөнгийг Эм-си-эс интернэшнл компани гаргаж байгаа юм байна. 

Д.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж