Хуульчийн сонгон шалгаруулалт Үндсэн хуульд харшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хуульчийн сонгон шалгаруулалт Үндсэн хуульд харшилжээ

Хуульчийн сонгон шалгаруулалтын журам Үндсэн хуульд харшилсан хэмээн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас мэдэгдэв. Өчигдөр нийт шүүгчид хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал  “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар хэлэлцжээ. Жишээ нь Хуульч сонгон шалгаруулах журмын 18.1.2-т Кредит хангаагүй бол хуулчийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан нь Үндсэн хуультай харшилсан бололтой.  Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрээ Үндсэн хуулийн цэцэд танилцуулах гэнэ. Ингээд хүсэлт мэдүүлэх тухай” Дээд шүүхийн тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж