Монголын
Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдоод
байгаа Л.Оюун-Эрдэнийг
МАХН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь
чухамдаа тус намын генсек У.Хүрэлсүхийн санаачлага бололтой. МАСЗХ-ны тамгыг
гардаж авсан энэ залуу МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй нэг
нутгийнх, Хэнтий аймгийн
угшилтай нэгэн гэнэ. Тиймдээ ч холбооны дараагийн ерөнхийлөгчөөр эчнээ
тодруулаад байсан УИХ-ын гишүүн
С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг ардаа хийн 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт
байгуулав.
Төслийн мөнгө ихээр
эргэлддэг Дэлхийн зөнгийн бүсийн захирал хийж байсан түүнд У.Хүрэлсүх өмнөх албаа өгөхөөр зүтгэл гаргасныг хот, хөдөөгөөс ирсэн 500
гаруй залуу ийнхүү
баталгаажуулж өгөв. Одоо
түүний хувьд ахынхаа ачийг хариулах зүтгэл үлдэж, МАХН-ын
нэр, үзэл баримтлалыг шинэчлэхэд 60 мянган гишүүнээ
манлайлан, оролцох болж
байна.
Л.Оюун-Эрдэнэ нь эрх
зүйч мэргэжилтэй, ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө нийслэлийн
Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн даргын албыг хашиж байжээ.
Г.Дарь