Хакухо өнөөдөр Котошогикүтэй барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Котошогикүтэй барилдана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр болох билээ. Их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Котошогикүтэй учраа тааран барилдах юм. Хэрэв өнөөдрийн барилдаанд их аварга давсан тохиолдолд домогт Чиёнофүжи аваргын дараалан 53 давсан амжилтыг давтах учиртай.
    Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад сумочдын тухайд озэки Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М3/ нар хоорондоо, Моконами Г.Базарсад /М6/, Асасэкирюү Б.Дашням /М6/ нар мөн хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн комүсүби Какурюү М.Ананд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Ваканосатотой, зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүнд бичигдсэн Токитэнкү А.Хүчитбаатар сэкиваки Точиозантай тус тус барилдах юм. Мөн Токүсэгава Б.Ганболд Хомашотой, Хакуба А.Өнөржаргал Такамисакаритай, Коорюү Э.Мөнх-Оргил Кимураяматай, Тамаваши Б.Мөнх-Оргил Гагамарутай тус тус учраа тааран барилдана.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж