Гурилын үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ тогтвортой байна

Есдүгээр сарын 15-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах болон дэлгүүрүүдэд гурилын үнийг өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн  задгай дээд гурилын үнэ 5.1 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 4.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.5 хувь, “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 1.7 хувь, дээд гурилын үнэ 5.5 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ таван хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.3 хувь, орос дээд ба нэгдүгээр зэргийн гурилын үнэ 3.8-4.1 хувь, хятад дээд гурилын үнэ 0.8 хувиар тус тус өссөн байна.

Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ний задгай ба савласан гурилын үнэ болон импортын гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж