Засгийн газрын хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан өндөрлөв

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдуулахаар зарласан талаар бид мэдээлсэн. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг тогтоох тухай болон нууц асуудал хэлэлцэнэ гэж байсан. Дорнод, Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Гэхдээ өвчлөл их байгаа учир бэлэн байдлын зэрэглэлийг өөрчилж магадгүй гэгдэж байсан юм. Засгийн газрын хуралдаанаар шүлхийн голомтын байдлын талаар Монгол Улсын шадар сайд М.Энхболд танилцуулсан. Харин Сангийн сайд С.Баярцогт нууцын зэрэглэлд хамаарах асуудал танилцуулсан гэсэн. Нууцын зэрэглэлтэй асуудлаар Тавантолгойн ордын ашиглалтын талаар хэлэлцсэн бололтой. Одоогоор орд газруудтай холбоотой асуудал танилцуулсан гэсэн албан бус мэдээлэл ирээд байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж