Хакухо өнөөдөр Кёкүтэнхотой барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Кёкүтэнхотой барилдана

Токио хотын Кокугикан ордонд үргэлжилж буй аки башёгийн найм  дахь өдрийн барилдаан удахгүй эхлэх гэж байна. Өчигдөр буюу башёгийн долоо дахь өдрийн барилдаанд комүсүби Кисэносатог ошидаши мэхээр давж, дараалсан 54 дэх даваагаа авсан их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр нутаг нэгт Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай барилдахаар оноолт таарчээ.
Манай бусад бөхчүүдийн тухайд Токүсэгава Б.Ганболд озэки Кайотой, озэки Харумафүжи Д.Бямбадорж Котошогикүтэй барилдах бол комүсүби Какурюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар нарын манай хоёр сумоч хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Хакуба А.Өнөржаргал Китатайкитай, Асасэкирюү Б.Дашням Бушуяматай, Моконами Г.Базарсад Хокуторикитэй, Коорюү Э.Мөнх-Оргил Тосаноумитай, Тамаваши Б.Мөнх-Оргил Сококурайтай тус тус учраа тааран барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж