Валенсия хоёрдугаар сард талбайдаа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Валенсия хоёрдугаар сард талбайдаа эргэн ирнэ

Премьер лигийн гол төлөөлөгчдийн нэг “Манчестер Юнайтед” клубын жигүүрийн тоглогч Антонио Валенсия ирэх оны хоёрдугаар сард хөлбөмбөгийн ногоон талбайдаа эргэн ирэх талаар тус клубын менежер Сэр Алекс Фергусон мэдэгджээ.
Өнгөрөгч мягмар гаригт “Улаан чөтгөрүүд” Аваргуудын лигийн гараагаа хийж, “Рейнжерс”-тэй тоглосон билээ. Харин энэ тоглолтын үеэр Валенсия “Рейнжерс”-ийн хамгаалагч Кирк Броадфуттэй мөргөлдөж, улмаар зүүн хөлийн шагайнхаа ясыг хугалсан юм. Тухайн үед клубын эмч, мэргэжилтнүүд төдийгүй цэнгэлдэхэд цугласан олон мянган хөгжөөн дэмжигчид нь түүнийг энэ улирлын үлдсэн хугацаанд талбайд дахин гарахгүй байх дүгнэж байсан ч Валенсиягийн гэмтэл харьцангуй гайгүй гэдгийг Сэр Алекс олон нийтэд зарлажээ. Тэрбээр энэ талаар “Валенсиягийн хагалгаа амжилттай болсон. Үүнийг мэдэгдэж байгаадаа баяртай байна. Түүний шөрмөс бас гэмтсэн гэхдээ хоёрдугаар сар гэхэд талбайд гарах боломжтой гэж бид дүгнэж байгаа. Валенсиягийн гэмтэл бидний анх харснаас харьцангуй гайгүй байлаа. Тэр үнэхээр хүчирхэг залуу, өөрөө ч сэтгэлээр уналгүй, тэнхээтэй байгаа. Энэ л хамгийн чухал” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж