Автомашиныг дугаараар нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна

2016 оны 4 сарын 17

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд болно. Энэ уулзалтад  32 орны 156 төлөөлөгч оролцох юм. Энэ үеэр буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 21-нд тэгш тоогоор төгссөн, дөрөвдүгээр сарын 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах юм.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна