Пап 12 дүрвэгчийг Ватиканд авчирчээ

2016 оны 4 сарын 17

Грекийн Лесбос арлаас эргэж Ватиканд эргэж ирэхдээ Ромын пап Францис 12 дүрвэгчийг авч ирсэн байна. Тэрбээр Сирийн мусульман шашинт гурван айлын 12 хүнийг Ромд авчирсан аж. Тэднийг Ватиканд суурьшуулах гэнэ.

Грекийн Лесбос арал дээр 3000 гаруй дүрвэгч ирсний олонх нь албан ёсны хүсэлт гаргасан боловч Европын холбооны Анкаратай байгуулсан гэрээний дагуу Турк руу буцаагдах  аж. Олон мянган дүрвэгчдийн Европт хөл тавих анхны газруудын нэг нь Грекийн Лесбос арал юм. Иргэний дайн, зөрчил мөргөлдөөн, ядуурлаас дүрвэгсэн олон мянган хүн Газар дундын тэнгис, Эгейн тэнгисийг хэврэг завь, даац хэтрүүлсэн усан онгоцоор амь насаа дэнчинд тавин туулж Европыг зорьж байна.

Өнгөрсөн онд сая хол давсан дүрвэгч хүлээж авсан Европын холбоо цаашид тэднийг найрсгаар угтах боломжгүй болсныг мэдэгдэх болов. Тухайлбал, Австри, Македон зэрэг олон орон хил дээрээ төмөр торон хашлага татаж, дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна