Буудлагын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ

2016 оны 4 сарын 17

Бразилын Рио Де Жанейро хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ. Олимп болох бууудлагын тирэнд болж буй энэхүү тэмцээнд 88 орны 661 тамирчид цэц мэргээ сорьж байгаа бөгөөд манай улсаас МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул,ОУХМ Г.Нандинзаяа нар МУГД Л. Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг нарын удирдлаганд оролцож байна. 16-ны едер явагдсан хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 414.3 оноогоор 30-р байрт орлоо. Тэмцээн УБ-ын цагаар 21 цагаас эхэлж байна гэж Монголын буудлагын холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна