Мод тарих зөвлөмжийг хүргэж байна

2016 оны 4 сарын 17

Ургамал хамгаалах агрономич Ойдовын Дүгэрсүрэнгийн мод тарих зөвлөмжийг хүргэж байна.

Хашаандаа жимс мод яаж ургуулах вэ?

Та жимс мод тарихын өмнө заавал бэлтгэл ажил хийх шаардлагатай. Үүнд:

  1. Өөрийн сонирхож байгаа жимс, модны төрөл зүйлийг сонгож авах, жишээлбэл,жимснээс -үхэр нүд, монос, чацаргана, өрөл,гоёл чимэглэлийн бутнаас- буйлс, гүйлс, голтбор,талбайн сарнай,хашлага хамгаалатын зориулалтаар- шар хуайс, хайлаас,том модноос- агч, нарс, шинэс гэх мэтээр төлөвлөнө.

  2. Тарихаар сонгосон жимс, модныхоо талаар / ургах орчин, нөхцөл, биологийн онцлог г. м. / зохих мэдлэгтэй болох, өөрөөр хэлбэл сэтгэл санааны бэлтгэлтэй болсон байх хэрэгтэй. Үүний тулд мод, жимс тарьж ургуулах арга ажиллагааны тухай ном товхмол заавал олж судлах, болж өгвөл энэ талын сургалтанд суувал бүр сайн. Өнөө үед жимс, модны талаар олон арван ном хэвлэгдсэн худалдаалж байна. Харин тэдгээрээс ач тусын тухай бичсэнг биш, ургуулах арга технологи заасныг сонгож авах нь чухал шүү. Та ач холбогдлыг нь мэдчихээд тарих гэж байгаа шүү дээ.

  3. Хуучин хашаагаа шалгаж мал, хүн, нохой, туулай орохооргүй болтол засвар хийх. Шинэ талбайд тарих бол заавал дээрх шаардлага хангасан хашаа барих. Хашиж хамгаалаагүй газар мод, жимс тарьж хэрэггүй, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрийн гарз болно.

Талбайдаа хашаа барьж байгаа нь

Хашаагаа шалгаж байгаа нь

  1. Усалгааны эх үүсвэрийг шийдсэн байх. Бага талбайд цөөхөн мод, жимс ургуулах бол наад зах нь байшингийн дээврийнхээ усыг тосч авах сав олж бэлдсэн байх, болжөгвөл хашаандаа худаг гаргах, цөөрөм хийх, усны том савтай болсон байх, усалгааны шланг, услуур, усны насос авах гэх мэт.

Ус нөөцлөх савнууд, гүний худаг

Усан сан, цөөрөм

  1. Чанартай суулгац шилж сонгож авах. Иш навч сайтай байна гэж бодох хэрэггүй. Хамгийн гол нь үндэс ихтэй, үндэс нь хатаагүй нойтон байх ёстойг онцгой анхаарч аваарай. Үндэс муутай бол мод огт ургаж чадахгүй.

  2. Ажлын багаж хэрэгсэл бэлдэх. Тухайлвал:босоо хүрз, хумбан хүрз, царил, шуудай гэх мэт.

  3. Модны нүхэнд нэмж дүүргэж хийх зориулалтаар:

. хуучин /өнжсөн/, бог малын бууц,

. үржил шимт хар хүрэн хөрс,

. бүдүүн ширхэгтэй /буудай будаа шиг/ элс зэргийг шаардагдах хэмжээгээр татаж авчран бэлдсэн байх. Тус тусд нь тээвэрлэн овоолж буулгана.

хар хөрс авчирч байгаа нь /шинэ барилгын талбайн хөрс хуулалтаас авна/

Бууц, элс, шороо бэлдэж байгаа нь

  1. Жимс, мод тарих газраа бололцоотой бол нэлэнхүйд нь тракторын анжисаар хагалж элдэншүүлэх хэрэгтэй. Хэрвээ тийм боломжгүй бол гар багажаар нүх ухна.

Талбайн хөрсөө элдэншүүлж байгаа нь

Талбайгаа гар багажаар хагалж байгаа нь

  1. Нүх ухахын өмнө модныхоо тэжээлийн талбайг тооцоолон /эгнээ хоорондын зай, модны хоорондын зай/ заавал хэмжиж тэмдэглэнэ.

Үхрийн нүдний эгнээ хооронд, бут хоорондын зай харагдаж байгаа нь

Эгнээ хоорондын зайг нарийн хэмжиж тарьсан нь

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна