П.Тэмүүжин олимпийн эрх авлаа

2016 оны 4 сарын 17

Филиппин улсад болж буй таэквондогийн олон улсын тэмцээнээс эрэгтэй 58 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медалийн болзол хангаж, улмаар “РИО-2016” олимпийн эрх авлаа.  Тус тэмцээний жин бүрийн шигшээд шалгарсан тамирчдад “РИО”-г зорих “тийз” олгож байгаа бөгөөд манай тамирчин Тайваны Жэн Хао-Ченийг 12:6-аар хожин мөнгөн медалийг болзол хангаад байна.

П.Тэмүүжин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны тамирчин Р.Никпакыг хожсон юм. Одоо тэрээр аваргын төлөө Йорданы тамирчинтай тоглоно.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин Монголын таэквондогийн түүхэнд анх удаа олимпийн наадмын эрхийг авлаа.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна