Анхаарлын тэмдэгтэй нөхөрлөе

2016 оны 4 сарын 18

...Ардын уран зохиолч Д.Сүрэнжав 199 мөртэй “Гар” найраглалынхаа 1041 үгийг 32 удаа энэ тэмдгээр чимж, итгэл үнэмшил, эрч хүч, сэтгэл зүрхээ

Би гартай хүн!

Би гаргүй хүн! ...

...Санамсаргүйгээр хоёр гар чинь

Цаасан дээгүүр хоосон бүү эрээчиг!

Тушаал тогтоолд гарын үсгээ зурахдаа

Тунгаан бодож, хүний төлөө зүтгэг!... гэж илчилжээ.

Дээрх мөрийг радиогоор сонсож, зурагтаар харалгүй зүгээр л номноос уншихад их зохиолчдын оргилон ундрах итгэл, огшин дүрэлзэх сэтгэлийг мэдэрч, хоолойн өнгө, хэмнэл нь чихнээ сонсогдоно. Энэ мэт цаг, газрыг нь олсон анхаарлын тэмдгийн ачаар цаасан дээрх үгс амилж уншигчийн тань сэтгэл  догдолно.

Сэтгэл зүйчид хүн сонсогчийнхоо анхаарлыг татах, итгэл төрүүлэх, үгийнхээ утгыг онцлох чухал үргийг хоолойн өнгөндөө даатгадгийг ажжээ. Лавлан судалбал яригчийн санааны арван хувийг үг, дөчин хувийг хоолойн өнгө, тавин хувийг нүд, ам, гар, хөлийн хөдөлгөөн буюу биеийн хэл илэрхийлдэг нь  батлагджээ. Тэгэхээр цаасан дээр үсгээр буулгах санааны ерэн хувийг анхаарлын тэмдэг гуай л илэрхийлдэг болж байна.

Анхаарлын тэмдгээс айлгүй найзалж нөхөрлөцгөөе!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Анхаарлын тэмдгээс айлгүй найзлахын учир” өгүүллийн хэсгээс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна