Буудлагын Дэлхийн цомын тэмцээн Рио Де Жанейрод болж байна

2016 оны 4 сарын 18

Бразилын Рио Де Жанейро хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ. Олимп болох бууудлагын тирэнд болж буй энэхүү тэмцээнд 88 орны 661 тамирчид цэц мэргээ сорьж байгаа бөгөөд манай улсаас МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Г.Нандинзаяа нар МУГД Л.Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг нарын удирдлагад оролцож байна.

Өчигдөр явагдсан хийн гар бууны эмэгтэй дасгалд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 378 оноогоор 27-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 361 оноогоор 65-р байрт тус тус орлоо гэж Монголын буудлагын холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна