Цэцийн дунд суудлын хуралдаан болоогүй гэв

2016 оны 4 сарын 18

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болж, нэр бүхий иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт тухайлбал, намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогддог /пропорциональ/ тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар бид УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болоогүй” гэсэн тайлбар хийлээ.

Үндсэн хуулийн цэц нь нэр бүхий иргэнээс ирүүлсэн Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг дөрөвдүгээр сарын 22-нд хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас тус Цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нарыг томилоод байгаа юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна