Үзэсгэлэн худалдаа боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн худалдаа боллоо

Ховд аймагт жил бүрийн  намар зохион  байгуулдаг  “Ховд түншлэл” үзэсгэлэн худалдаа  энэ онд уламжлал ёсоороо энэ сарын 15-17-нд болж өнгөрлөө. Энэ үеэр 60 гаруй аж ахуйн нэгж бүлэг, нөхөрлөл хоршооны бүтээг­дэхүүнүүдийг дэлгэн үзүүлсэн бөгөөд 10 гаруй гаруй номинциар шилд­гүүдээ тодруулан, алт мөнгө, мөнгө хүрэл медалиар мялаажээ. Энэ­­хүү үзэсгэлэн  худалдаанд  хөгжлийн  бэрх­­шээл­тэй, нийгмийн эмзэг бүл­гийн­хэн зохион байгуулалтад орж, үйлд­вэр­лэл, үйл ажиллагаа эрхлэн, өөрс­дийн  бүтээгдэхүүнээрээ  оролцлоо. Мөн энэ үзэсгэлэн худалдаанд Мерси кор  бай­­гууллагын дэмжлэгтэйгээр  “Ховдын толь” ТББ-ын “Алтан гар”, мөн  ах­мадын  “Сүүн сэтгэл” холбооны “Ахмадын дэм” бүлгүүд сийлбэр, гар урлал болон, оёдол зөөлөн  эдлэлийн  төр­лийн но­ми­нацид алтан медаль хүртлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж