Турк, Польш болон Эстоний бөхчүүд олимпийн эрх авчээ

2016 оны 4 сарын 18

Тэмцээний сүүлийн өдөр Туркийн бөхчүүд 3, Польш, Украин, Эстоний бөхчүүд тус бүр хоёр олимпийн эрх авчээ

Зуны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээн Серби улсын Зреньянин хотод гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.  Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 69, 75 кг, сонгомол барилдааны 98, 130 кг-ын жингүүдийн барилдаан болжээ. Жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсан бөхчүүдийг дор толилуулж байна.

Эрэгтэй чөлөөт бөх

97 кг:  

1. Радослав Баран, Radoslaw BARAN /Польш/

2. Ибрагим Болукваси, Ibrahim BOLUKBASI /Турк/

125 кг:

Юсуп Жалиль, Yusup JALILAU /Беларусь/

Ален Засеев, ZASIEIEV /Украин, ДАШТ-ний болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт/

Эмэгтэй чөлөөт бөх

69 кг:

1. Агнежка Жадвига Вьежчик, Agnieszka Jadwiga WIESZCZEK /Польш, олимпийн хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт/ 

2. Бусе Тосун, Buse TOSUN /Турк, ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт/

75 кг:   

1. Ясемин Адар, ADAR /Турк, Европийн аварга/

2. Алла Черкасова Украин /ДАШТ-ний хүрэл, ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт/

            МЧБХ. Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна