69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил хийнэ

2016 оны 4 сарын 18

2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлууд эхлээд байна. 2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын  ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 м2  талбайд хийж, 9  байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна